Энгүүн
Wednesday, March 16, 2011
Thursday, December 23, 2010
ЗАНАБАЗАРЫН МУЗЕЙ руу “НҮҮСЭН” үзэсгэлэн 2010-09-28 09:22 Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “UB Art fair-2010” үзэсгэлэн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нээлтээ хийжээ. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Занабазарын музей уг үзэсгэлэнг хамтран зохион байгуулж буй. Дотоодын урлаг сонирхогч, үзэгчдэд төдийгүй гаднынханд эх орноо сурталчлах давхар зорилготой “UB Art fair” анх 2009 онд Жуулчны гудамжинд дэлгэгдэж байсан. Харин энэ жил үзэсгэлэнгийн танхим руу нүүсэн нь энэ аж. Мөн өмнөх жил зөвхөн ДУДС-ийн оюутан залуус оролцож байсан бол энэ удаа чөлөөт уран бүтээлчид ч уран зураг, баримал, сийлбэрээ дэлгэжээ. Аялал жуулчлалын өдөртэй давхцаж байгаа учраас үзэсгэлэнд тавьсан ихэнх бүтээл монгол ахуй, нүүдэлчний соёл, хөдөө талын байгалийг дүрсэлсэн байв. Тухайлбал, зураач Г.Цэнгүнжавын газрын гүнээс нэвт гарч ирсэн мэт шовх хад асга, сүрлэг уулсыг харуулсан “Их газрын чулууд”, мөнх цаст оргил, оройд тусах нарны туяа, бэлд нь орших ой хөвчийг дүрсэлсэн “Улаан дөш” зэрэг бүтээл онгон дагшин байгалийн сүр жавхланг илтгэнэ. Түүнчлэн Н.Баатарцогтын тэмээн жин, нүүдэлчин монгол айлын үдшийг илэрхийлсэн хайчилбарууд өдөр тутмын жирийн үйлийг тусгасан боловч өвөрмөц тал, давтагдашгүй агшныг гаргаснаараа үзэгчдийн анхаарлыг татаж байсан юм. Мөн энэхүү үзэсгэлэнд уран зургаас гадна модон сийлбэр, керамик урлал, цаасан бар, чулуун баримлууд ч тавигджээ. Юу юугүй мөргөлдөх нь үү гэмээр хоёр догшин аргаль угалзын сийлбэр, эртний домгоос сэдэвлэсэн “Ус голыг гатлан ирлээ” нэрт баримал, модоор сийлсэн газрын зураг дээр архичдын дүрсийг байрлуулсан нийгмийн сэдэв хөндсөн бүтээл ч байсан юм. Уламжлалт соёл, ахуйг харуулсан бүтээлээс гадна орчин үеийн хэв маяг бүхий бүтээлүүд мөн “UB Art fair” үзэсгэлэнгийн ханыг чимж байлаа. Хүйтэн сэтгэгдэл төрүүлдэг хэмээх цэнхэр, нил ягаан өнгөөр зурсан, хоорондоо ижилхэн мэт харагдавч сайн ажих юм бол огтхон ч төсгүй 16 хүн. Тус бүр өөрийн төрх, харц, дотоод ертөнцийг агуулсан эдгээр хүн толгойгоороо тойрог үүсгэсэн байрлалтай. Энэ бол залуу зураач Х.Энхномингийн “Найзууд” хэмээх бү тээл юм.
Хэрлэнгийн Хөдөө аралд түүх, археологийн музей нээгдэв
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг бол тэр аяараа түүх дурсгалын өлгий нутаг ажээ. Их Монгол Улсыг байгуулж, дэлхийн түүхэнд нэр, мөрөө тод үлдээсэн Чингэс хааны уусан ус, мөлхсөн шороо энд бийг эртний сурвалж бичгүүдэд олонтаа дурдсаныг эрдэмтэн мэргэд баримтаар баталж нотолсон нь цөөнгүй. Зүүн таван аймгийн отрын нөөц нутаг, мянган өвөлжөөт Хэрлэнбаян-Улаан уул тэртээд ханхайж, аргаль угалз, ирвэс, янгирын нутаг Хэрлэнтоонот хайрхан энэтэйд дүнхийгээд язгуурын монголчуудын бэлчээр ус онгон зэлүүдээрээ сайхан байна. Дэлгэрхаан сумын нутагт “Жаргал даахгүйн зовлон”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Алтан шонхор” зэрэг олон киноны зургийг авснаас гадна “Монголын нууц товчоо” зохиогдсоны 750 жил, Чингэс хааны мэндэлсэний 840 жилийн тус тус ойг тэмдэглэж байсан түүхтэй. Өнгөрөгч өвөл, хавар хан хэнтийчүүд өвөг дээдсийн гал голомтыг хятадуудад өглөө гэж нэг хэсэг тэмцсэн. Тэр нь тэмцэхээс ч аргагүй зүйл байж. Их эрдэмтэн Хөдөөгийн Пэрлээ гуай 1961 онд нээсэн Чингэс хааны Аураг их ордны туурь балгас тэр хятадуудад олгосон газрын лицензэд багтсан байж. Ингээд л нутгийн ард олон “Гурван голын нутагт харийн шаахайны мөрийг бүү гарга” гэсэн өвөг дээдсийн үгийг санахад хүрсэн аж.
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор төрийн гурван өндөрлөг ирж шавыг тавьсан ШУА-ийн түүх, археологийн хүрээлэнгийн харьяа “Хөдөө арал” судалгааны төв-түүх соёлын музейн нээлт хоёр хоногийн өмнө болсон юм. Хэрлэнгийн Хөдөө арлаас олдсон ҮI-ҮIII зууны үеийн Түрэгийн хүн чулуу, Хэрлэнбаян-Улаан уулын Хүйтэн хошууны хадны оршуулгаас илэрсэн монгол эмээл, Хүннү ваар, булшинд дагалдуулсан язгууртан эмэгтэйн богтаг малгай, ХIII зууны үеийн монгол цэргийн зэр зэвсэг, аль ч талаар нь шидсэн нэг үзүүр нь дээшээ харж унахдаа дайсан этгээдийн морин туурайг гэмтээдэг сөргө гээд археологийн баялаг өв энд тавигдсан байна.
Мөн тавиад мянган жилийн өмнөх чулуун зэвсгийн үеийн олдворууд, Бухын хошууны булшнаас олдсон хүрэл зэв, 1,5 метрийн гүнээс гарсан Сүн, Алтан улсын /1161-1180 он/ үеийн зооснууд, Цэнхэрийн голын ай савд төмөр хайлуулах үйлдвэр байсныг гэрчлэх 50 см-ээс нэг метр зузаантай төмрийн баас, Юань гүрний үеийн хүрэл толь зэргийг дурдаж болох юм.
Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Д.Цэвээндорж, энэ нутгийн уугуул, доктор Б.Цогтбаатар нарын санаачилгаар байгуулагдсан “Хөдөө арал” судалгааны төвийн нээлтэд УИХ-ын гишүүн, хөдөлмөрийн баатар, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, БСШУЯ-ны Боловсрол, соёлын газрын дарга, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга, доктор Оюунбилэг нар хүрэлцэн очжээ.
Гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид жилийн дөрвөн улиралд хүссэн үедээ очиж, судалгаа шинжилгээ хийх зориулалттай түүх дурсгалын өв бүхий эл музей болон Аваргын балгасны туурийг тойруулан босгосон, хааш хаашаа гурван км төмөр хашааны нийт зардал 57 сая төгрөгийг Японы ЭСЯ буцалтгүй тусламж болгон буяны гар сунгасан гэнэ. Дэлгэрхааны нутагт их хаадын сүнсийг амирлуулах зорилгоор их тайлга үйлдэж байсан тахилга тайлгатай булш, бунхан маш олон байдаг аж.
Чингэс хааны уугуул нутгийнхан “Хөдөө арал” судалгааны төв үүдээ нээсэн явдалд ихэд бэлгэшээж 32 бөх барилдуулж, соёолон насны морьд уралдуулан бэсрэг наадам зохиосон. Бөхийн барилдаанд шавилхан бор цэрэг түрүүлж, “SONY” үйлдвэрийн зурагт тэврээд буцсан нь Налайх дүүргийн инженерийн ангийн дэд түрүүч, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Г.Батбаатар байлаа. Үзүүрт нутгийн залуу бөх Г.Анхбат тунав.
Наадам өндөрлөх үед ҮДБЭЧ-ын дуучин, соёлын тэргүүний ажилтан Жамьянсүрэн, залуу дуучин Наранчимэг, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат нар багахан концерт тоглож, урлаг соёлоор ангасан хөдөөгийнхний нарыг гаргав бололтой. Дэлгэрхааныхан аварга Б.Бат-Эрдэнийг “манай сумын уугуул” гэж өгүүлж байсан. Аваргын ээж нь Өмнөдэлгэрийнх болохоос өөрөө Дэлгэрхаанд төрж, наймдугаар ангиа ч энд төгсчээ. Нийслэл хот дахь Дэлгэрхаан сумын нутгийн зөвлөлийн гишүүн Д.Түвшинжаргал хэмээх ус нутагтаа элэг татсан сүрхий залуу байна. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө байгаль хамгаалагч оюутнуудыг удирдан “Төрөлх нутгаа хамгаалъя” сэдэвт аялал зохион байгуулжээ. Аялал гэхээр л амарч зугаалах, аятай тохьтойг хайсан алжаал тайлах зорилготой зүйл байдаг даа гэсэн ойлголтыг эдний аяллынхан эрс өөрчилсөн ажгуу

Subscribe to:
Posts (Atom)