Thursday, December 23, 2010

ЗАНАБАЗАРЫН МУЗЕЙ руу “НҮҮСЭН” үзэсгэлэн 2010-09-28 09:22  Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “UB Art fair-2010” үзэсгэлэн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нээлтээ хийжээ. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Занабазарын музей уг үзэсгэлэнг хамтран зохион байгуулж буй. Дотоодын урлаг сонирхогч, үзэгчдэд төдийгүй гаднынханд эх орноо сурталчлах давхар зорилготой “UB Art fair” анх 2009 онд Жуулчны гудамжинд дэлгэгдэж байсан.  Харин энэ жил үзэсгэлэнгийн танхим руу нүүсэн нь энэ аж. Мөн өмнөх жил зөвхөн ДУДС-ийн оюутан залуус оролцож байсан бол энэ удаа чөлөөт уран бүтээлчид ч уран зураг, баримал, сийлбэрээ дэлгэжээ. Аялал жуулчлалын өдөртэй давхцаж байгаа учраас үзэсгэлэнд тавьсан ихэнх бүтээл монгол ахуй, нүүдэлчний соёл, хөдөө талын байгалийг дүрсэлсэн байв.  Тухайлбал, зураач Г.Цэнгүнжавын газрын гүнээс нэвт гарч ирсэн мэт шовх хад асга, сүрлэг уулсыг харуулсан “Их газрын чулууд”, мөнх цаст оргил, оройд тусах нарны туяа, бэлд нь орших ой хөвчийг дүрсэлсэн “Улаан дөш” зэрэг бүтээл онгон дагшин байгалийн сүр жавхланг илтгэнэ. Түүнчлэн Н.Баатарцогтын тэмээн жин, нүүдэлчин монгол айлын үдшийг илэрхийлсэн хайчилбарууд өдөр тутмын жирийн үйлийг тусгасан боловч өвөрмөц тал, давтагдашгүй агшныг гаргаснаараа үзэгчдийн анхаарлыг татаж байсан юм.  Мөн энэхүү үзэсгэлэнд уран зургаас гадна модон сийлбэр, керамик урлал, цаасан бар, чулуун баримлууд ч тавигджээ. Юу юугүй мөргөлдөх нь үү гэмээр хоёр догшин аргаль угалзын сийлбэр, эртний домгоос сэдэвлэсэн “Ус голыг гатлан ирлээ” нэрт баримал, модоор сийлсэн газрын зураг дээр архичдын дүрсийг байрлуулсан нийгмийн сэдэв хөндсөн бүтээл ч байсан юм.  Уламжлалт соёл, ахуйг харуулсан бүтээлээс гадна орчин үеийн хэв маяг бүхий бүтээлүүд мөн “UB Art fair” үзэсгэлэнгийн ханыг чимж байлаа. Хүйтэн сэтгэгдэл төрүүлдэг хэмээх цэнхэр, нил ягаан өнгөөр зурсан, хоорондоо ижилхэн мэт харагдавч сайн ажих юм бол огтхон ч төсгүй 16 хүн. Тус бүр өөрийн төрх, харц, дотоод ертөнцийг агуулсан эдгээр хүн толгойгоороо тойрог үүсгэсэн байрлалтай. Энэ бол залуу зураач Х.Энхномингийн “Найзууд” хэмээх бү тээл юм.

угсаатны музей

үзмэр

музейн зураг

Хэрлэнгийн Хөдөө аралд түүх, археологийн музей нээгдэв

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг бол тэр аяараа түүх дурсгалын өлгий нутаг ажээ. Их Монгол Улсыг байгуулж, дэлхийн түүхэнд нэр, мөрөө тод үлдээсэн Чингэс хааны уусан ус, мөлхсөн шороо энд бийг эртний сурвалж бичгүүдэд олонтаа дурдсаныг эрдэмтэн мэргэд баримтаар баталж нотолсон нь цөөнгүй. Зүүн таван аймгийн отрын нөөц нутаг, мянган өвөлжөөт Хэрлэнбаян-Улаан уул тэртээд ханхайж, аргаль угалз, ирвэс, янгирын нутаг Хэрлэнтоонот хайрхан энэтэйд дүнхийгээд язгуурын монголчуудын бэлчээр ус онгон зэлүүдээрээ сайхан байна. Дэлгэрхаан сумын нутагт “Жаргал даахгүйн зовлон”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Алтан шонхор” зэрэг олон киноны зургийг авснаас гадна “Монголын нууц товчоо” зохиогдсоны 750 жил, Чингэс хааны мэндэлсэний 840 жилийн тус тус ойг тэмдэглэж байсан түүхтэй. Өнгөрөгч өвөл, хавар хан хэнтийчүүд өвөг дээдсийн гал голомтыг хятадуудад өглөө гэж нэг хэсэг тэмцсэн. Тэр нь тэмцэхээс ч аргагүй зүйл байж. Их эрдэмтэн Хөдөөгийн Пэрлээ гуай 1961 онд нээсэн Чингэс хааны Аураг их ордны туурь балгас тэр хятадуудад олгосон газрын лицензэд багтсан байж. Ингээд л нутгийн ард олон “Гурван голын нутагт харийн шаахайны мөрийг бүү гарга” гэсэн өвөг дээдсийн үгийг санахад хүрсэн аж.
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор төрийн гурван өндөрлөг ирж шавыг тавьсан ШУА-ийн түүх, археологийн хүрээлэнгийн харьяа “Хөдөө арал” судалгааны төв-түүх соёлын музейн нээлт хоёр хоногийн өмнө болсон юм. Хэрлэнгийн Хөдөө арлаас олдсон ҮI-ҮIII зууны үеийн Түрэгийн хүн чулуу, Хэрлэнбаян-Улаан уулын Хүйтэн хошууны хадны оршуулгаас илэрсэн монгол эмээл, Хүннү ваар, булшинд дагалдуулсан язгууртан эмэгтэйн богтаг малгай, ХIII зууны үеийн монгол цэргийн зэр зэвсэг, аль ч талаар нь шидсэн нэг үзүүр нь дээшээ харж унахдаа дайсан этгээдийн морин туурайг гэмтээдэг сөргө гээд археологийн баялаг өв энд тавигдсан байна.
Мөн тавиад мянган жилийн өмнөх чулуун зэвсгийн үеийн олдворууд, Бухын хошууны булшнаас олдсон хүрэл зэв, 1,5 метрийн гүнээс гарсан Сүн, Алтан улсын /1161-1180 он/ үеийн зооснууд, Цэнхэрийн голын ай савд төмөр хайлуулах үйлдвэр байсныг гэрчлэх 50 см-ээс нэг метр зузаантай төмрийн баас, Юань гүрний үеийн хүрэл толь зэргийг дурдаж болох юм.
Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Д.Цэвээндорж, энэ нутгийн уугуул, доктор Б.Цогтбаатар нарын санаачилгаар байгуулагдсан “Хөдөө арал” судалгааны төвийн нээлтэд УИХ-ын гишүүн, хөдөлмөрийн баатар, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, БСШУЯ-ны Боловсрол, соёлын газрын дарга, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга, доктор Оюунбилэг нар хүрэлцэн очжээ.
Гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид жилийн дөрвөн улиралд хүссэн үедээ очиж, судалгаа шинжилгээ хийх зориулалттай түүх дурсгалын өв бүхий эл музей болон Аваргын балгасны туурийг тойруулан босгосон, хааш хаашаа гурван км төмөр хашааны нийт зардал 57 сая төгрөгийг Японы ЭСЯ буцалтгүй тусламж болгон буяны гар сунгасан гэнэ. Дэлгэрхааны нутагт их хаадын сүнсийг амирлуулах зорилгоор их тайлга үйлдэж байсан тахилга тайлгатай булш, бунхан маш олон байдаг аж.
Чингэс хааны уугуул нутгийнхан “Хөдөө арал” судалгааны төв үүдээ нээсэн явдалд ихэд бэлгэшээж 32 бөх барилдуулж, соёолон насны морьд уралдуулан бэсрэг наадам зохиосон. Бөхийн барилдаанд шавилхан бор цэрэг түрүүлж, “SONY” үйлдвэрийн зурагт тэврээд буцсан нь Налайх дүүргийн инженерийн ангийн дэд түрүүч, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Г.Батбаатар байлаа. Үзүүрт нутгийн залуу бөх Г.Анхбат тунав.
Наадам өндөрлөх үед ҮДБЭЧ-ын дуучин, соёлын тэргүүний ажилтан Жамьянсүрэн, залуу дуучин Наранчимэг, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат нар багахан концерт тоглож, урлаг соёлоор ангасан хөдөөгийнхний нарыг гаргав бололтой. Дэлгэрхааныхан аварга Б.Бат-Эрдэнийг “манай сумын уугуул” гэж өгүүлж байсан. Аваргын ээж нь Өмнөдэлгэрийнх болохоос өөрөө Дэлгэрхаанд төрж, наймдугаар ангиа ч энд төгсчээ. Нийслэл хот дахь Дэлгэрхаан сумын нутгийн зөвлөлийн гишүүн Д.Түвшинжаргал хэмээх ус нутагтаа элэг татсан сүрхий залуу байна. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө байгаль хамгаалагч оюутнуудыг удирдан “Төрөлх нутгаа хамгаалъя” сэдэвт аялал зохион байгуулжээ. Аялал гэхээр л амарч зугаалах, аятай тохьтойг хайсан алжаал тайлах зорилготой зүйл байдаг даа гэсэн ойлголтыг эдний аяллынхан эрс өөрчилсөн ажгуу

Үзэсгэлэн гарлаа

Халхын Сэцэн Хан Ц.Навааннэрэн”  үзэсгэлэн

2010 оны XII сарын 06 - 11
 
Монголын Үндэсний музейд Монгол төрийн түүхэн зүтгэлтэн Сэцэн Хан Цэрэндондовын Навааннэрэнгийн (1910-1923) “Хан хэргэм” залгамжилсны 100 жилд зориулсан тусгай үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна. Тэрээр ХХ зууны Монголын хоёр хувьсгалын үйл хэрэгт идэвхийлэн оролцож, тусгаар улсынхаа төрийн эрх бүхий дээд албыг хашиж бодлого шийдвэрийг гаргаж байжээ. Сэцэн хан Ц.Навааннэрэн 1912 оноос Олноо өргөгдсөн Монгол Улсын Ерөнхийлөн захиран шийтгэх яамны эрхэлж зөвлөх сайд, 1915 онд Шүүх таслах хэргийг эрхлэн шийтгэх яамны тэргүүн сайд, 1921-1922 онд Сэцэн хан аймгийн чуулганы дарга, 1922-1925 онуудад Ардын засгийн газрын Дотоод яамны тэргүүн сайд, хожим нь Шинжлэх ухааны хүрээлэнгийн орлогч дарга, БНМАУ-ын Бага хурлын гишүүнээр тус тус ажиллаж байв.  1911 оны зун Богд хан уулын Нүхтийн аманд монголын язгууртнууд цуглан манж-хятадын дарлалаас ангижрах, тусгаар улс байгуулахад тусламж хүсэж, Оросын эзэн хаанд “Жибзундамба хутагт, Халхын Түшээт хан Дашням, Сэцэн хан Навааннэрэн, Засагт хан Содномравдан, Сайн ноён хан Намнансүрэн нар тус тус нэр хавсран өргөсөн нь монголчуудын эрх чөлөөг хүсэмжилсэн дуу хоолой байлаа. Сэцэн хан Ц.Навааннэрэн Олноо өргөгдсөн Монгол улс байгуулах үйл хэргийг манлайлан зүтгэж байсанчлан Ардын засгийн газарт ч ажиллан эх орноо гэсэн нэгэн үзүүрт сэтгэлийг өвөрлөн зүтгэсэн эх оронч баатарлаг өвөг дээдсийн маань нэг юм.

Тус үзэсгэлэнд МҮМ-н сан хөмрөгт хадгалагдан буй Сэцэн хан Ц.Навааннэрэнгийн болон Сэцэн хан аймгийн түүхэнд холбогдох эд өлөг дэлгэгдэнэ. Тухайлбал, “Тулгар тогтсоны их баярыг тохиолдуулан Богд хаан Сэцэн хан Ц.Навааннэрэнг шагнасан шар торгон өргөмжлөл, Сэцэн хан аймгийн туг, харуулын тэмдэг, цэргийн хантааз, Ц.Навааннэрэнгийн пийсүү аяга, тамганы хайрцаг болон Ц.Навааннэрэнгээс Д.Сүхбаатарт бэлэглэсэн хос авдар, зэрэг олон үзмэр багтаж байна. Мөн Халхын Сэцэн хан аймгийн түүхэнд холбогдох “Захыг сэргийлэх Сэцэнхан аймгийн цэргийг захирах тэмдэг”, “Шолойн угийн бичгийн хуулбар”, ”Хан хэнтий уулын аймгийн Идэрмэг Баянхан уулын хошуу захирах тамга”, “Эрдэм мэргэн ноён хутагтын тэмдэг”, “Монгол тээхийн Хэрлэн дэхь өртөө шуудангийн буудлын тэмдэг” зэрэг үзмэрүүдийг дэлгэн үзүүлж байна.

Тус үзэсгэлэнг бид ШУА-ийн Түүхийн Хүрээлэн, Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа билээ.  Үзэсгэлэн 12 дугаар сарын 06-11-ны өдрүүдэд нээлттэй ажиллана. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сэцэн хааны Угсаатны зүйн музей

Аймгийн музей нь орон нутгийн түүх соёл урлаг , ёс заншил байгаль орчны тухай бодит материалыг цуглуулан хадгалж , судлан шинжлэх дэлгэн үзүүлэх суртчлан таниулах үүрэг бүхий төрийн өмч орон нутгийн соёлын байгуулга нь тус мүзейн 1955 онд Орон нутаг судлах кабинет нэртэй байгуулагдаж 1971 оноос орон нутгийг судлах музей болон өргөжсөн 1982 онд Халхын цэцэн хааны ордны нэг хэсэг болох 5байшинг сэргээн засварлаж угсаатны зүйн музей болгосноор 2 музейтэй болсон. Тус музейн халхын Цэцэн хан аймгийн түүхээс эхлээд одоогийн Хэнтий аймгийн түүх ёс заншил түүх соёл, өв уламжлалыг тусган харуулсан үзмэрээр санхөмөргөө баяжуулсаар байна.
Үйл ажиллагаа: аймгийн музейн Халхын Цэцэн хан аймгийн түүхээс эхлээд хувьсгалын жилүүдэд цэцэглэн хөгжсөн шинэ Хэнтий нутгтийн түүх соёл ард түмний ахуй амьдрал зан заншил ололт амжилтыг харуулсан үзмэрээр музейн сан хөмрөгийг баяжуулж нутгийн ард түмний уран гар ухаан бодлоор бүтсэн угсаатны зүйн гар урлалын бүтээлүүд музейн үзмэрийн сонирхолтой бөгөөд ихэнх хувийг эзэлдэг. Угсаатны зүйн музейн Чингисийн танхим угсаатны өв уламжлал шашин үйлийн эрийн 3н наадмын Цэцэн хааны өргөө зэрэг танхимуудтай орон нутгийг судлах музейн хан хэнтий байгалийн орчин үеийн үзэсгэлэнгийн үндэсний тоглоом наадгайн түүхийн танхимуудтай аймгийн музейн 900 орчим нэр төрлийн 2000 гаруй үзмэртэй. Манай онцлог: Мүзейн эзэн Богд Чингис хааны өлгий нутаг болох Хэнтий аймгийн түүхтэй холбоотой Цэцэн хан Наваанцэрэнгийн эдэлж хэрэглэж байсан эд зүйл монгол алдартай гал шар нутгийн хурдны удам угшил төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойномын амьдрал уран бүтээл ардын жүжигчин төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын амьдрал уран бүтээл улсад алдартай бөх Босоо б
Монголын археологийн хvрээлэнгийн захирал Д.Цэвээндорж: Хvннvгийн язгууртны 13-дахь булшыг нээн илрvvллээ

Огноо: 2007-08-22 16:37:17

Монгол бол асар их єв соёлыг єлгий нутаг билээ.

Тийм ч утгаараа монголыг зорьсон жуулчид эрдэмтдийн улаа тасардаггvй байна. Монголын болон БНСУ-ын эрдэмтэд хамтарсан малтлага хийсний vр дvнд Хvннv-ийн томоохон язгууртны булшыг олжээ. Энэ талаар Монголын Үндэсний Тvvхийн Музей, ШУА-ийн Археологийн хvрээлэн, БНСУ-ын Үндэсний музейн хамтарсан "Мон-Сол" төслийн археологийн шинжилгээний ангийихантай уулзаж ярилцлаа.
Тэгэхээр Хэнтий аймгаас Хvннv vеийн булш олсон байна. Энэ талаар тодруулаач.
Монголын археологийн хvрээлэнгийн захирал Д.Цэвээндорж -
Тэгэлгvй яахав. Монголын Үндэсний Тvvхийн Музей, ШУА-ийн Археологийн хvрээлэн, БНСУ-ын Үндэсний музейн хамтарсан "Мон-Сол" төслийн археологийн шинжилгээний анги 2007 оны 7 сарын 09-нөөс 8 сарын 18-нд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг Дуурлиг нарс хэмээх газар Хvннvгийн vед холбогдох булшийг малтан шинжилсэн байгаа. Энэ малтлагаас Хvннvгийн язгууртны булшыг нээнэ илрvvллээ. Хvннv улс бол 2000 жилийн тvvхтэй тєв азийн нvvдэлчин ард тvмний нэг бєгєєд асар их соёлтой ард тvмэн байжээ.
Тэгэхээр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг Дуурлиг нарс хэмээх газар ер нь ямар тvvхэн ач холбогдолтой газар вэ?
- Тус бvс нутаг нь эзэн Чингис хааны vйл амьдралтай нягт холбоо бvхий газзр төдийгүй Монгол Улсын нутаг дахь Хvннvгийн язгууртны 6 том оршуулгын газар л даа. Тэгээд ч монгол нутаг, тэр дундаа Хэнтий аймаг бол Хvнvгээс ч ємнєх vеийн тvvх соёлыг багтаасан асар баялагш нутаг гэдгийш аль ч чиглэлийн эрдэмтэд хvлээн зєвшєєрдєг. Энэ удаагийн малтлага маань Эртний нvvдэлчин ард тvмний єв соёлыг нээхэд асар их мэдээлэл болоод зогсохгvй БНСУ болон Монгол хоёр улсын хооронд улам найрсаг харилцааг тогтооход нэмэр хандив болох vйл явдал байгаа юм.
Тэгэхээр олсон булшныхаа тухай тодруулаач.
- Тэгэлгvй яахав. Энэ жилийн малтлага судалгаа бол мөнхvv шинжилгээний ангиас 2002 онд Хэнтий аймгийн нутагт явуулсан хайгуул судалгааны vр дvнд тулгуурласан бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн малтлагын ажил эхэлж vvдэвч бvхий томоохон хэмжээний булш 1, дөрвөлжин хэлбэрийн жижиг булш 2-ыг тус тус малтан шинжилсэн.
Үvдэвч бvхий томоохон хэмжээний булш (2-р булш) нь 11 х 9 метрийн хэмжээтэй, урд талдаа 15 метр урт vvдэвчтэй бөгөөд гадна талдаа чулуу овоолж булшны заагийг тодруулсан байв. Булшны нvхийг нь 2 метр доошлох тутам шаталж, хэмжээг нь багасгасан бөгөөд шаталсан хэсэг тухай бүрээс дараас чулуу, модон байгууламж гэх мэт оршуулгын байгууламжийн vлдэц олдож байлаа. Мєн 6 метр орчим гvнд, булшны хойд талын хананд адуу, хонь, ямаа зэрэг олон арван малын толгой, мөчдийн ясыг тодорхой хэлбэрээр тавьж байрлуулсан байв. Эдгээр малын яс нь тухайн vед хийсэн тахилгын зан vйлтэй холбоотой гэж vзнэ. Газрын хөрснөөс доош 8 метрийн гvнээс модон хашлага, модон авс илэрсэн бөгөөд авены ханыг улаан өнгөөр чийдэж /лакдаж/, нимгэн алтан ялтсаар чимэглэсэн байсан нь тогтоогдов. Энэхvv булшнаас 125 см орчим диаметртэй хар өнгийн чий будаг бvхий морин тэрэг болон шvхрийн дог гэх мэт морин тэрэгний хэрэгслvvд, төрөл бvрийн төмөр болон хvрэл эдлэл, төмөр амгай, хvзvvний зvvлт, хаш эдлэл, том хэмжээний ваар, мөнгөн халбага гэх мэт олдвор олдсон. Тvvний зэрэгцээ малтан судалсан дөрвөлжин хэлбэрийн 2 жижиг булшнаас хvрэл тогоо, бvсний алтадсан арал, төмөр эдлэл, лакан эдлэл, ваар зэрэг олон янзын олдвор олдлоо.
Мон-Сол төслийн энэ удаагийн малтлага судалгаа нь Хятадын Хань улсын эхэн vед тvvнтэй эн зэрэгцэхvйц хvчирхэг гvрнийг байгуулсан хvннvчvvдийн тvvх, соёлын талаарх ойлтголтыг улам гvнзгийрvvлээд зогсохгvй Солонгосын эртний тvvх, соёлын судалгаанд ч ихээхэн тус нэмэр болохуйц олон чухал хэрэглэгдэхvvнийг нээж илрvvлснээрээ ихээхэн ач холбогдолтой болсон байгаа.
Mонголын vндсэний тvvхийн музейн захирал А.Очир- Мєн булшын тойроод 12 адуу, нижгээд тооны хонь бєайсан нь эртний хvннvчvvдийн оршуулгын ёс заншилтай холбоотой юм. Хvннvчvvд язгууртан хvн нас эцэслэхэд vнэнч зарц, боол, адуу морь, vнэт зvйлсийг нь хамт оршуулдаг байсныг та бvхэн санаж байгаа байх.
БНСУ-ын vндэсний тvvхийн музейн эрхлэгч Юн Хён Вон- Бид монголчуудтай нийж 10-аад жил Мон- Сол тєслийг гvйцэтгэж байна. Энэ хугацаанд олон сайхан газраар явж, олон ч тvvхийн vнэт бvтээлvvдтэй таарч байсан. Энэ олдвор нь монголын археологийн тvvхэнд нэгэн шинэ хуудас юм. Бид энэ олдвороор Солонгост, Монголд vзэсгэлэн гаргаж, олон улсын томоохон симпозиум зохион байгуулахаар шийдээд байгаа.
Ер нь монгол улсад хэдий хэр тооны Хvннvчvvдийн булш хадгалагдан байдгаас хэдийг нь малтлагаар гаргаж аваад байна вэ?
- Монгол орон даяар нийтдээ Хvннv жирийн иргэний 4000-аад, язгууртнуудын 1000-орчим булш байдаг гэсэн байдаг. Гэхдээ энэ бол албан ёсны яв цав болчихсон тоо биш. Одоогийн байдлаар манай орны эрдэмтэд 13 язгууртны булшыг малтаж гаргаад байна. Энэнд мэдээж маш их цаг зав, хvч хєдєлмєр, хєрєнгє мєнгє орох хэрэг л дээ.
Тэгэхээр энэ олдвор хоёр орны эрдэмтэд хамтарч малтлага хийж олсон болохоор аль талд нь хадгалагдах вэ? Монголчууд энэ vзмэрийг vзэх боломжтой юу?
- Мэдээж энэ бол монгол эх орны ємч шvv дээ. Тиймээс манай орны Yндэсний тvvхийн музейд хадгалагдах учиртай. Гэхдээ тvvний ємнє бид БНСУ руу явуулж удаан хугацааны засвар, vйлчилгээ хийлгэх юм. Vvний дараагаар Монгол оронд тавчирах болно.
Удаан хугацаа гэж хэдэн жил вэ? Манай улсад ийм тєрлийн олдворыг засах лаборатори байхгvй хэрэг vv?
- Монголд ердєє ганцхан лаборатори байдаг шvv дэ. Гэхдээ энэ багаж зэвсэг нь аль дээр vеийнх болохоор бид хайран сайхан зvйлийг устгамааргvй байна. Монгол удсын хуулинд монгол орноом олдсон олдвор монголын ємч гээд заагаап єгчихсєн байгаа. Тэгээд ч нэг жилийн хугацаатайгаар гадаад орнуудад гаргаж засвар болон vзэсгэлэн vзvvлж болдог номтой. Vvнээ гадна зарим нэг аргагvй тохиолдолд 1 жилээр сунгах боломжтой. Учир нь булшнаас олдсон даавуун эд єлгийн зvйл ог цагийн эрхэнд цаас шиг болтлоо нимгэрсэн байгаа. Vvнд их ажиллагаа шаардах болохоор 1-2 жилийн дараа эргэж ирж, монгол vзэгчдийн хvртээл болно.
Тэгэхээр Хэнтий аймгийн Баян адарга гэдэг газар бол хvннvгийн оршуулгын газар байсан гэлээ. Єєр булш олж илрvvлэв vv? Жишэээлбэл, дагуул булш ч юмуу?
- Тиймээ. Тус бvс нутаг нь эзэн Чингис хааны vйл амьдралтай нягт холбоо бvхий газзр төдийгvй Монгол Улсын нутаг дахь Хvннvгийн язгууртны 6 том оршуулгын газрын нэг гэж хэлсэн байгаа. Энэ удаагийн булшыг тойроод дагуул булш олдоогvй. Бид бас хайж vзсэн л дээ. Харин жирийн иргэдийн хэд хэдэн булшыг нээж илрvvлэсэн байгаа. Энэ булшнуудаас ч бас сонин содон эд єлгийн зvйлс олдсон.
Тэгэхээр Мон-Сол тєслийн талаар тодохой танилцуулана уу?
- Солонгосын Үндэсний музейн хамтран хэрэгжvvлдэг Монгол-Солонгосын хамтарсан судалгааны ажлын хүрээнд 1997 оноос эхлэн Монгол улсын нутагт археологийн хайгуул болон малтлага судалгаа явуулж ирсэн бөгөөд тус төсөл энэ жил 10 дахь жилтэйгээ золгож байна.
БНСУ-ын Үндэсний музейгээс Монголын Үндэсний тvvхийн музей болон Шинжлэх Ухааны Академийн Археологийн хvрээлэнд vзмэрийн шилэн хорго хандивлаж байгаа. "МонСол" төсөл єнгєрсөн 10 жилийн хугацаанд Төв, Архангай, Хэнтий зэрэг хэд хэдэн аймгийн нутагт археологийн хамтарсан малтлага судалгааны ажил явуулжээ. Энэхvv судалгаа, шинжилгээний vр дvнд илрvvлсэн олдвор эд өлгийн зvйлсийн цуглуулгаар 2002 оны 4-р сард Сиул, 7-р сард Улаанбаатар хотод тус тус vзэсгэлэн зохион байгуулж олны хvртээл болгосон. Мєн археологийн малтлага судалгааны жил бvрийн vр дунгийн тайланг "Өглєгчийн голын дурсгал", "Монголын Морин толгойн Хvннvгийн vеийн булш", "Худгийн толгойн Хvннvгийн vеийн булш (2 боть)" "МонСол төслийн 2002-2004 он судалгааны vр дvн" зэрэг 5 боть ном хэвлvvлсэн.
Тvvнчлэн төслийг хэрэгжvvлэгч бийгууллагуудын санаачлагаар Монгол Солонгосын судлаачдын хамтын ажиллагааг дэмжих, єргєжvvлэх зорилгоор эрдэм шинжилгээний симпозиумыг 2003, 2004 онд зохион байгуулж, илтгэлийн эмхэтгэлийг хэвлvvсэн байгаа. Дээр дурдсан 8 боть номыг тус бvр 1000 хvртлэх хувиар хэвлvvлж, дотоод, гадаадын эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачдад vнэ төлбөргvй тараасан нь судадгааны vр дvнг олон нийтийн хvртээл болгоход vлгэр дууриал болохуйц ажил болсон байгаа.
Мон-Сол тєсєл єєр ямар газарт малтлага явуулахаар тєлєвлєєд байгаа вэ?
- Бид Баян –Адрагад vргэлжлvvлэн малтлага хийнэ.
Тэгэхээр малтлага хийсний дараагаар ухаж, сэндийчсэн газраа яадаг вэ?
- Мэдээж буцаагаад булна. Бид харин энэ удаагийн булшыг засаж тохижуулаад музей болгох санаатай байгаа.

Суманд цахим музей байгуулжээ

Суманд цахим музей байгуулжээ

Ирэх хичээлийн жилд 70 жилийнхээ ойтой золгох гэж буй сургууль бол Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын дунд сургууль юм. Өнгөрсөн сард нийслэл хотод тус сургуулийг төгсөгчдийн холбооны анхны уулзалт болсон бол ирэх тавдугаар сарын 7-ны өдөр тус сумынхан Бөхийн өргөөнд “Дуун түрлэгтэй 70 жил” тоглолтоо нийслэлчүүддээ толилуулах гэж байна. Өмнөдэлгэр сумын 12 жилийн сургуулийн захирал А.Энхбаатартай холбогдож ойн баярынх нь талаар тодрууллаа. Тэрбээр, “Манай Өмнөдэлгэр сум аймагтаа хамгийн томд тооцогддог сумын нэг. 12 жилийн сургалттай сургуульд өнөөдөр 1100 гаруй сурагчид суралцаж байна. Манай сургуульд улсын төсвийн хөрөнгөөр 860 сая төгрөгийн өртөгтэй сургуулийн өргөтгөлийн барилгыг барьж өгсний дээр төв байранд 180 сая төгрөгийн, дотуур байранд 65 сая төгрөгийн засвар хийсэн.Мөн “Мэдээлэл харилцааны төв”-тэй болж үндэсний хөгжмийн иж бүрдэл, тоглоомын талбай, гал тогооны цахилгаан тоног төхөөрөмж шинээр аваад байгаа юм. Далан жилийн хугацаанд 5300 гаруй сурагч манай сургуулийг төгсч амьдралд хөл тавьжээ.Одоогоор үе үеийн төгсөгчид сургуульдаа өөрсдийн бололцоогоороо бэлэн мөнгө, хонь, ном зэргийг хандивлаж эхэлсэн төдийгүй 1992 оны төгсөлтийнхөн нь усан оргилуур байгуулж өгөхөөр болсон. “Атибус” компанийн захирал Ж.Баярмагнай “Тоёота” жийп машин төрөлх сургуульдаа хандивласан.Энэ бүх сэтгэлийн хандивт талархсанаа илэрхийлж бид удахгүй урлагийн тоглолт хийхээр бэлтгэж байна” гэлээ. Мөн ойгоо угтаж сургуулийнхаа түүхийг шинэчилж цахим музей байгуулжээ.

Thursday, December 16, 2010

Хэнтий аймгийн музей

Хэнтий аймгийн музей нь 1948 онд орон нутгийг судлах кабинет нэртэйгээр байгуулагдаж 1971 оноос орон нутгийг судлах музей болон өргөжсөн байна.1691 оны үед баригдсан Халхын Сэцэн хануудын амьдарч байсан ордонгуудаас үлдсэн 5 барилгыг 1982 онд сэргээн засварлаж Угсаатны зүйн музей болгосноор Орон нутгийг судлах музей, Угсаатны зүйн музей гэсэн 2 обьект дээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Угсаатны зүйн музей нь:
•    Угсаатны зүйн
•    Шашин мөргөлийн
•    Тоглоом наадгайн
•    Сэцэн ханы
•    Чингисийн гэсэн нийт 5 танхимтай.
Орон нутгийг судлах музей нь:
•    Хан Хэнтийн
•    Байгалийн
•    Эрийн гурван наадмын
•    Алдар цуутнуудын
•    Түүхийн гэсэн 5 танхимтай.
Чулуун зэвсгийн үеээс эхлээд өнөөгийн Хан Хэнтий нутгийн түүх соёл, ард түмний ахуй амьдрал, уламжлал, зан заншил, ололт амжилтыг харуулсан үзмэрүүдээр үзүүлгийн танхимуудаа дэглэсэн байдаг. Сүүлийн жилүүдэд байгалийн түүхийн музейтэй хамтарч өөрийн аймгийн нутгаас түүсэн ургамлаар хатаамал хийж мөн хүрлийн үеийн олдвор, иж бүрэн мөнгөн тоноглолтой барга эмээл, шашны эд зүйлс цөгц, очир, очирын суурь зэргээр музейн сан хөмрөгөө баяжууллаа. Музейн сан хөмрөгт нийт 2000 орчим үзмэр хадгалагдаж байна.
Угсаатны зүйн музей байрлаж байгаа Сэцэн ханы ордонг МУ-ын Засгийн Газрын 2008 оны 5 сарын 14-ний өдрийн 175-р тогтоолоор улсын хамгаалалтанд авсан.
Манай музейн эрхэм зорилго нь: орон нутгийн онцлогийг харуулсан түүх, соёлын дурсгалт зүйлээр сан хөмрөгөө баяжуулж түүний хадгалалт хамгаалалтыг сайжруулан, үзэгч иргэдэд суртачлан таниулах ажлыг өргөжүүлэхийн зэрэгцээ эрдэм шинжилгээ судалгааны төв болохоор зорьж байна.
Тус музей нь одоогоор захирал, сан хөмрөгч, бүртгэл мэдээллийн санч, тайлбарлагч, үзмэр харагч, үйлчлэгч, сахиул зэрэг нийт 9 хүний бүрэлдхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 2008 онд Эзэн богд Чингис хааны танхим болон Сэцэн ханы танхимуудыг шинэчлэн дэглэж 4300 хүнд үйлчиллээ.
Эзэн Чингисийн өлгий нутгийн эрт эдүгээгийн түүхтэй танилцахыг хүсвэл манай музейг зориорой. Манай музей нь улсын нийслэл Улаанбаатар хотоос 330 км зайтай орших Өндөрхаан хотын төв хэсэг “Тэмүүжин”-ий гудамжинд байршилтай. Та бүхэн сайжруулсан засмал замаар 4 цаг давхиад ирэхэд тус музейн хаалга байнга нээлттэй байх болно.
Тасалбарын үнэ:
•    Насанд хүрэгчид 500-1500
•    Хүүхэд 200
Музей дотор зураг авах бол тогтоосон тарифын дагуу үнийг нэмж төлнө.

Бид дараах хуваарийн дагуу тогтмол үйлчилж байна.
•    Өдөр бүр 900 – 1800
•    Даваа, Ням гаригуудад амарна.

.....Та Халхын Сэцэн ханы болон хошуудын засаг ноёдын төрийн тамга, сүүлчийн Сэцэн ханы хэрэглэж байсан эд зүйлсийг бодитоор нь үзэж 17-р зууны үеийн сонгодог загварын барилгуудын дунд зургаа авахуулах боломжтой....

Тус музейд хадгалагдаж буй ховор үзмэрээс дурьдвал:
1.    1720 онд Манжийн хаанаас Сэцэн хан Цэвдэнбайнжуурт ирүүлсэн тамга, тамганы хайрцаг

Сүүлчийн Сэцэн хан Навааннэрэнгийн үед хэрэглэж байсан суман модон сандал
3.    Мөн Сэцэн хан Навааннэрэнгийн хэрэглэж байсан пийсүү аяга
.    Халх бөөгийн өмсгөл – майхавч, оргой, хонгинуур, хэц - Хэнтий сумаас гаралтай

5.    Уран дархан Тожилын урласан их гарын мөнгөн чимэгтэй эмээл
6.    Хоромсог, саадаг - ХҮII – XYIII зууны үед холбогдоно.
7.    Мөнгөлсөн хэт хутга – Энэхүү хутгыг Биндэр сумын малчин Наранмижидийн эцэг эх уламжлан хадгалж ирсэн ба 1985 онд музейн үзмэр болгосон байна
8.    Манзушир бурхан. Энэхүү бурханыг Дархан сумын нутагт байсан Билэгтхан хийдэд залж байжээ.
1.    1720 онд Манжийн хаанаас Сэцэн хан Цэвдэнбайнжуурт

Хэнтий аймгийн музей

Музей

E-mail Print PDF
Хэнтий аймгийн музей нь 1948 онд орон нутгийг судлах кабинет нэртэйгээр байгуулагдаж 1971 оноос орон нутгийг судлах музей болон өргөжсөн байна.1691 оны үед баригдсан Халхын Сэцэн хануудын амьдарч байсан ордонгуудаас үлдсэн 5 барилгыг 1982 онд сэргээн засварлаж Угсаатны зүйн музей болгосноор Орон нутгийг судлах музей, Угсаатны зүйн музей гэсэн 2 обьект дээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Угсаатны зүйн музей нь:
•    Угсаатны зүйн
•    Шашин мөргөлийн
•    Тоглоом наадгайн
•    Сэцэн ханы
•    Чингисийн гэсэн нийт 5 танхимтай.
Орон нутгийг судлах музей нь:
•    Хан Хэнтийн
•    Байгалийн
•    Эрийн гурван наадмын
•    Алдар цуутнуудын
•    Түүхийн гэсэн 5 танхимтай.
Чулуун зэвсгийн үеээс эхлээд өнөөгийн Хан Хэнтий нутгийн түүх соёл, ард түмний ахуй амьдрал, уламжлал, зан заншил, ололт амжилтыг харуулсан үзмэрүүдээр үзүүлгийн танхимуудаа дэглэсэн байдаг. Сүүлийн жилүүдэд байгалийн түүхийн музейтэй хамтарч өөрийн аймгийн нутгаас түүсэн ургамлаар хатаамал хийж мөн хүрлийн үеийн олдвор, иж бүрэн мөнгөн тоноглолтой барга эмээл, шашны эд зүйлс цөгц, очир, очирын суурь зэргээр музейн сан хөмрөгөө баяжууллаа. Музейн сан хөмрөгт нийт 2000 орчим үзмэр хадгалагдаж байна.
Угсаатны зүйн музей байрлаж байгаа Сэцэн ханы ордонг МУ-ын Засгийн Газрын 2008 оны 5 сарын 14-ний өдрийн 175-р тогтоолоор улсын хамгаалалтанд авсан.
Манай музейн эрхэм зорилго нь: орон нутгийн онцлогийг харуулсан түүх, соёлын дурсгалт зүйлээр сан хөмрөгөө баяжуулж түүний хадгалалт хамгаалалтыг сайжруулан, үзэгч иргэдэд суртачлан таниулах ажлыг өргөжүүлэхийн зэрэгцээ эрдэм шинжилгээ судалгааны төв болохоор зорьж байна.
Тус музей нь одоогоор захирал, сан хөмрөгч, бүртгэл мэдээллийн санч, тайлбарлагч, үзмэр харагч, үйлчлэгч, сахиул зэрэг нийт 9 хүний бүрэлдхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 2008 онд Эзэн богд Чингис хааны танхим болон Сэцэн ханы танхимуудыг шинэчлэн дэглэж 4300 хүнд үйлчиллээ.
Эзэн Чингисийн өлгий нутгийн эрт эдүгээгийн түүхтэй танилцахыг хүсвэл манай музейг зориорой. Манай музей нь улсын нийслэл Улаанбаатар хотоос 330 км зайтай орших Өндөрхаан хотын төв хэсэг “Тэмүүжин”-ий гудамжинд байршилтай. Та бүхэн сайжруулсан засмал замаар 4 цаг давхиад ирэхэд тус музейн хаалга байнга нээлттэй байх болно.
Тасалбарын үнэ:
•    Насанд хүрэгчид 500-1500
•    Хүүхэд 200
Музей дотор зураг авах бол тогтоосон тарифын дагуу үнийг нэмж төлнө.

Бид дараах хуваарийн дагуу тогтмол үйлчилж байна.
•    Өдөр бүр 900 – 1800
•    Даваа, Ням гаригуудад амарна.

.....Та Халхын Сэцэн ханы болон хошуудын засаг ноёдын төрийн тамга, сүүлчийн Сэцэн ханы хэрэглэж байсан эд зүйлсийг бодитоор нь үзэж 17-р зууны үеийн сонгодог загварын барилгуудын дунд зургаа авахуулах боломжтой....

Тус музейд хадгалагдаж буй ховор үзмэрээс дурьдвал:

1.    1720 онд Манжийн хаанаас Сэцэн хан Цэвдэнбайнжуурт ирүүлсэн тамга, тамганы хайрцаг
2.    Сүүлчийн Сэцэн хан Навааннэрэнгийн үед хэрэглэж байсан суман модон сандал
3.    Мөн Сэцэн хан Навааннэрэнгийн хэрэглэж байсан пийсүү аяга

4.    Халх бөөгийн өмсгөл – майхавч, оргой, хонгинуур, хэц - Хэнтий сумаас гаралтай
5.    Уран дархан Тожилын урласан их гарын мөнгөн чимэгтэй эмээл
6.    Хоромсог, саадаг - ХҮII – XYIII зууны үед холбогдоно.
7.    Мөнгөлсөн хэт хутга – Энэхүү хутгыг Биндэр сумын малчин Наранмижидийн эцэг эх уламжлан хадгалж ирсэн ба 1985 онд музейн үзмэр болгосон байна.
8.    Манзушир бурхан. Энэхүү бурханыг Дархан сумын нутагт байсан Билэгтхан хийдэд

монголын Театрын музей

"Монгол киноны сэтгэлд хоногшсон дүрүүд" гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ 2008 оны 12 сарын 9
Монгол кино үзэгчдэд олон талын арвин мэдлэгийг хүртээсээр ирсэн. Монголчууд монголын уран сайхны киног байнга сонирхон үзэж, зарим киноны кадр ...