Огноо: 2007-08-22 16:37:17
Тийм ч утгаараа монголыг зорьсон жуулчид эрдэмтдийн улаа тасардаггvй байна. Монголын болон БНСУ-ын эрдэмтэд хамтарсан малтлага хийсний vр дvнд Хvннv-ийн томоохон язгууртны булшыг олжээ. Энэ талаар Монголын Үндэсний Тvvхийн Музей, ШУА-ийн Археологийн хvрээлэн, БНСУ-ын Үндэсний музейн хамтарсан "Мон-Сол" төслийн археологийн шинжилгээний ангийихантай уулзаж ярилцлаа.
Тэгэхээр Хэнтий аймгаас Хvннv vеийн булш олсон байна. Энэ талаар тодруулаач.
Монголын археологийн хvрээлэнгийн захирал Д.Цэвээндорж - Тэгэлгvй яахав. Монголын Үндэсний Тvvхийн Музей, ШУА-ийн Археологийн хvрээлэн, БНСУ-ын Үндэсний музейн хамтарсан "Мон-Сол" төслийн археологийн шинжилгээний анги 2007 оны 7 сарын 09-нөөс 8 сарын 18-нд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг Дуурлиг нарс хэмээх газар Хvннvгийн vед холбогдох булшийг малтан шинжилсэн байгаа. Энэ малтлагаас Хvннvгийн язгууртны булшыг нээнэ илрvvллээ. Хvннv улс бол 2000 жилийн тvvхтэй тєв азийн нvvдэлчин ард тvмний нэг бєгєєд асар их соёлтой ард тvмэн байжээ.
Тэгэхээр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг Дуурлиг нарс хэмээх газар ер нь ямар тvvхэн ач холбогдолтой газар вэ?
- Тус бvс нутаг нь эзэн Чингис хааны vйл амьдралтай нягт холбоо бvхий газзр төдийгүй Монгол Улсын нутаг дахь Хvннvгийн язгууртны 6 том оршуулгын газар л даа. Тэгээд ч монгол нутаг, тэр дундаа Хэнтий аймаг бол Хvнvгээс ч ємнєх vеийн тvvх соёлыг багтаасан асар баялагш нутаг гэдгийш аль ч чиглэлийн эрдэмтэд хvлээн зєвшєєрдєг. Энэ удаагийн малтлага маань Эртний нvvдэлчин ард тvмний єв соёлыг нээхэд асар их мэдээлэл болоод зогсохгvй БНСУ болон Монгол хоёр улсын хооронд улам найрсаг харилцааг тогтооход нэмэр хандив болох vйл явдал байгаа юм.
Тэгэхээр олсон булшныхаа тухай тодруулаач.
- Тэгэлгvй яахав. Энэ жилийн малтлага судалгаа бол мөнхvv шинжилгээний ангиас 2002 онд Хэнтий аймгийн нутагт явуулсан хайгуул судалгааны vр дvнд тулгуурласан бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн малтлагын ажил эхэлж vvдэвч бvхий томоохон хэмжээний булш 1, дөрвөлжин хэлбэрийн жижиг булш 2-ыг тус тус малтан шинжилсэн.
Үvдэвч бvхий томоохон хэмжээний булш (2-р булш) нь 11 х 9 метрийн хэмжээтэй, урд талдаа 15 метр урт vvдэвчтэй бөгөөд гадна талдаа чулуу овоолж булшны заагийг тодруулсан байв. Булшны нvхийг нь 2 метр доошлох тутам шаталж, хэмжээг нь багасгасан бөгөөд шаталсан хэсэг тухай бүрээс дараас чулуу, модон байгууламж гэх мэт оршуулгын байгууламжийн vлдэц олдож байлаа. Мєн 6 метр орчим гvнд, булшны хойд талын хананд адуу, хонь, ямаа зэрэг олон арван малын толгой, мөчдийн ясыг тодорхой хэлбэрээр тавьж байрлуулсан байв. Эдгээр малын яс нь тухайн vед хийсэн тахилгын зан vйлтэй холбоотой гэж vзнэ. Газрын хөрснөөс доош 8 метрийн гvнээс модон хашлага, модон авс илэрсэн бөгөөд авены ханыг улаан өнгөөр чийдэж /лакдаж/, нимгэн алтан ялтсаар чимэглэсэн байсан нь тогтоогдов. Энэхvv булшнаас 125 см орчим диаметртэй хар өнгийн чий будаг бvхий морин тэрэг болон шvхрийн дог гэх мэт морин тэрэгний хэрэгслvvд, төрөл бvрийн төмөр болон хvрэл эдлэл, төмөр амгай, хvзvvний зvvлт, хаш эдлэл, том хэмжээний ваар, мөнгөн халбага гэх мэт олдвор олдсон. Тvvний зэрэгцээ малтан судалсан дөрвөлжин хэлбэрийн 2 жижиг булшнаас хvрэл тогоо, бvсний алтадсан арал, төмөр эдлэл, лакан эдлэл, ваар зэрэг олон янзын олдвор олдлоо.
Мон-Сол төслийн энэ удаагийн малтлага судалгаа нь Хятадын Хань улсын эхэн vед тvvнтэй эн зэрэгцэхvйц хvчирхэг гvрнийг байгуулсан хvннvчvvдийн тvvх, соёлын талаарх ойлтголтыг улам гvнзгийрvvлээд зогсохгvй Солонгосын эртний тvvх, соёлын судалгаанд ч ихээхэн тус нэмэр болохуйц олон чухал хэрэглэгдэхvvнийг нээж илрvvлснээрээ ихээхэн ач холбогдолтой болсон байгаа.
Mонголын vндсэний тvvхийн музейн захирал А.Очир- Мєн булшын тойроод 12 адуу, нижгээд тооны хонь бєайсан нь эртний хvннvчvvдийн оршуулгын ёс заншилтай холбоотой юм. Хvннvчvvд язгууртан хvн нас эцэслэхэд vнэнч зарц, боол, адуу морь, vнэт зvйлсийг нь хамт оршуулдаг байсныг та бvхэн санаж байгаа байх.
БНСУ-ын vндэсний тvvхийн музейн эрхлэгч Юн Хён Вон- Бид монголчуудтай нийж 10-аад жил Мон- Сол тєслийг гvйцэтгэж байна. Энэ хугацаанд олон сайхан газраар явж, олон ч тvvхийн vнэт бvтээлvvдтэй таарч байсан. Энэ олдвор нь монголын археологийн тvvхэнд нэгэн шинэ хуудас юм. Бид энэ олдвороор Солонгост, Монголд vзэсгэлэн гаргаж, олон улсын томоохон симпозиум зохион байгуулахаар шийдээд байгаа.
Ер нь монгол улсад хэдий хэр тооны Хvннvчvvдийн булш хадгалагдан байдгаас хэдийг нь малтлагаар гаргаж аваад байна вэ?
- Монгол орон даяар нийтдээ Хvннv жирийн иргэний 4000-аад, язгууртнуудын 1000-орчим булш байдаг гэсэн байдаг. Гэхдээ энэ бол албан ёсны яв цав болчихсон тоо биш. Одоогийн байдлаар манай орны эрдэмтэд 13 язгууртны булшыг малтаж гаргаад байна. Энэнд мэдээж маш их цаг зав, хvч хєдєлмєр, хєрєнгє мєнгє орох хэрэг л дээ.
Тэгэхээр энэ олдвор хоёр орны эрдэмтэд хамтарч малтлага хийж олсон болохоор аль талд нь хадгалагдах вэ? Монголчууд энэ vзмэрийг vзэх боломжтой юу?
- Мэдээж энэ бол монгол эх орны ємч шvv дээ. Тиймээс манай орны Yндэсний тvvхийн музейд хадгалагдах учиртай. Гэхдээ тvvний ємнє бид БНСУ руу явуулж удаан хугацааны засвар, vйлчилгээ хийлгэх юм. Vvний дараагаар Монгол оронд тавчирах болно.
Удаан хугацаа гэж хэдэн жил вэ? Манай улсад ийм тєрлийн олдворыг засах лаборатори байхгvй хэрэг vv?
- Монголд ердєє ганцхан лаборатори байдаг шvv дэ. Гэхдээ энэ багаж зэвсэг нь аль дээр vеийнх болохоор бид хайран сайхан зvйлийг устгамааргvй байна. Монгол удсын хуулинд монгол орноом олдсон олдвор монголын ємч гээд заагаап єгчихсєн байгаа. Тэгээд ч нэг жилийн хугацаатайгаар гадаад орнуудад гаргаж засвар болон vзэсгэлэн vзvvлж болдог номтой. Vvнээ гадна зарим нэг аргагvй тохиолдолд 1 жилээр сунгах боломжтой. Учир нь булшнаас олдсон даавуун эд єлгийн зvйл ог цагийн эрхэнд цаас шиг болтлоо нимгэрсэн байгаа. Vvнд их ажиллагаа шаардах болохоор 1-2 жилийн дараа эргэж ирж, монгол vзэгчдийн хvртээл болно.
Тэгэхээр Хэнтий аймгийн Баян адарга гэдэг газар бол хvннvгийн оршуулгын газар байсан гэлээ. Єєр булш олж илрvvлэв vv? Жишэээлбэл, дагуул булш ч юмуу?
- Тиймээ. Тус бvс нутаг нь эзэн Чингис хааны vйл амьдралтай нягт холбоо бvхий газзр төдийгvй Монгол Улсын нутаг дахь Хvннvгийн язгууртны 6 том оршуулгын газрын нэг гэж хэлсэн байгаа. Энэ удаагийн булшыг тойроод дагуул булш олдоогvй. Бид бас хайж vзсэн л дээ. Харин жирийн иргэдийн хэд хэдэн булшыг нээж илрvvлэсэн байгаа. Энэ булшнуудаас ч бас сонин содон эд єлгийн зvйлс олдсон.
Тэгэхээр Мон-Сол тєслийн талаар тодохой танилцуулана уу?
- Солонгосын Үндэсний музейн хамтран хэрэгжvvлдэг Монгол-Солонгосын хамтарсан судалгааны ажлын хүрээнд 1997 оноос эхлэн Монгол улсын нутагт археологийн хайгуул болон малтлага судалгаа явуулж ирсэн бөгөөд тус төсөл энэ жил 10 дахь жилтэйгээ золгож байна.
БНСУ-ын Үндэсний музейгээс Монголын Үндэсний тvvхийн музей болон Шинжлэх Ухааны Академийн Археологийн хvрээлэнд vзмэрийн шилэн хорго хандивлаж байгаа. "МонСол" төсөл єнгєрсөн 10 жилийн хугацаанд Төв, Архангай, Хэнтий зэрэг хэд хэдэн аймгийн нутагт археологийн хамтарсан малтлага судалгааны ажил явуулжээ. Энэхvv судалгаа, шинжилгээний vр дvнд илрvvлсэн олдвор эд өлгийн зvйлсийн цуглуулгаар 2002 оны 4-р сард Сиул, 7-р сард Улаанбаатар хотод тус тус vзэсгэлэн зохион байгуулж олны хvртээл болгосон. Мєн археологийн малтлага судалгааны жил бvрийн vр дунгийн тайланг "Өглєгчийн голын дурсгал", "Монголын Морин толгойн Хvннvгийн vеийн булш", "Худгийн толгойн Хvннvгийн vеийн булш (2 боть)" "МонСол төслийн 2002-2004 он судалгааны vр дvн" зэрэг 5 боть ном хэвлvvлсэн.
Тvvнчлэн төслийг хэрэгжvvлэгч бийгууллагуудын санаачлагаар Монгол Солонгосын судлаачдын хамтын ажиллагааг дэмжих, єргєжvvлэх зорилгоор эрдэм шинжилгээний симпозиумыг 2003, 2004 онд зохион байгуулж, илтгэлийн эмхэтгэлийг хэвлvvсэн байгаа. Дээр дурдсан 8 боть номыг тус бvр 1000 хvртлэх хувиар хэвлvvлж, дотоод, гадаадын эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачдад vнэ төлбөргvй тараасан нь судадгааны vр дvнг олон нийтийн хvртээл болгоход vлгэр дууриал болохуйц ажил болсон байгаа.
Мон-Сол тєсєл єєр ямар газарт малтлага явуулахаар тєлєвлєєд байгаа вэ?
- Бид Баян –Адрагад vргэлжлvvлэн малтлага хийнэ.
Тэгэхээр малтлага хийсний дараагаар ухаж, сэндийчсэн газраа яадаг вэ?
- Мэдээж буцаагаад булна. Бид харин энэ удаагийн булшыг засаж тохижуулаад музей болгох санаатай байгаа.
No comments:
Post a Comment